Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн шинэ ерөнхий сайд Киев хотод гэнэтийн айлчлалаар ирэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунак өчигдөр Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлалаар иржээ.

“Украин улсыг ялалт байгуулж, энх тайван, аюулгүй байдлаа олж авах хүртэл Их Британи улс хамт байна гэдгийг хэлэхийн тулд би өнөөдөр энд ирлээ” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн хурлын үеэр тэр мэдэгдсэн байна.

Сунак айлчлалынхаа үеэр $60 саяын дүнтэй зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ зарлажээ.

Агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн багц тусламжид 120 ширхэг нисэх онгоц сөнөөгч буу, радар болон дрон устгах систем багтсан байна.

Их Британи улс дайны эхний өдрөөс хойш Украины талд тууштай зогсож байгаа юм.

“Өнөөдөр би тантай хамт, танай эх оронд байгаа нь нэр төрийн хэрэг юм. Украины ард түмний эр зориг дэлхий дахинд урам өгч байна. Ирэх он жилүүдэд бүрэн эрхт, тусгаар улсын ард иргэд аймшигт түрэмгийллийн эсрэг хэрхэн тулалдаж, хэрхэн золиослогдож, хэрхэн ялсан тухай танай түүхийг бид ач зээ нартаа ярих болно” гэж Сунак нэмж хэлжээ.

Тэрбээр Европ болон Украины эрчим хүчний аюулгүй байдлыг хангах боломжууд, Украины агаарын орон зайг хамгаалах арга замуудын талаар Украины ерөнхийлөгчтэй хэлэлцсэн тухайгаа энэ үеэр мэдээлсэн байна.

Сүүлд Володимир Зеленский “Манай талд ийм найз нөхөд байхад ялалт байгуулна гэдэгтээ бид итгэлтэй байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP