Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинбаяр: Архаг хавсарсан өвчтэй хүн КОВИД-ын халдвар авч нас барах тохиолдлууд гарч байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдварын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлын тухайд зургаа нь маш хүнд эрчимт эмчилгээний тасагт, 51 нь хүнд байгаа бол үлдсэн нь хүндэвтэр ангилалтай хэмээн ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээллээ.

Түүнчлэн коронавирусийн халдвар авсан 50 хүүхдийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Жирэмсэн эмэгтэй харьцангуй багассан одоогоор гурван эх бий.

ХӨСҮТ-өөс гадна ЭХЭМҮТ-д Ковидтой жирэмсэн эхчүүдийг эмчилж байгаа юм.

Коронавирусийн халдварын эмнэлзүйд илэрч байгаа шинж тэмдэг:

  • Хоолой сэрэвгэнэх
  • Хоолой өвдөх
  • Ханиалгах
  • Халуурах
  • Ядарч сульдах.

Хавсарсан өвчтэй хүмүүст өвчин сэдрэх, ээнэгшил алдах, үүний улмаас эрчимт эмчилгээнд орох байдлууд үүсэж байна. 

Ковидын халдварыг өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн. Архаг хавсарсан өвчтэй хүн Ковидын халдвар авч нас барах тохиолдлууд гарч байна гэв.