Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс долоо хоног бүр халдварт өвчний талаарх мэдээллийг өгч буй.
Энэ үеэр манай бүс нутагт Омикрон хувилбарын дэгдэлт явагдаж байгааг мэргэжлийн хүмүүс хэллээ. Шинээр илэрч буй тохиолдлын тоогоор БНСУ болон Япон тэргүүлж байгаа бол манай урд хөрш тавдугаарт байгаа аж.
БНСУ, Японд Омикроны дэд хувилбарын дэгдэлт оргил үедээ байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн юм. Харин БНХАУ-д оргил үеэ өнгөрөөж, буух хандлагатай байгааг мөн дурдав. Бусад улсад манай улсад бүртгэгдээгүй шинэ хувилбарууд болох XBB, XBC зэрэг нь тодорхойлогдож байгаа юм.