Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

5G-Г ТУРШИХ НЬ: ХУРД, AR, 360° КАМЕР

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 18
Сурталчилгаа

Монголд ойрын хугацаанд хамгийн их хүлээлт үүсгэж буй технологи бол 5G юм. Үүрэн холбооны 4G сүлжээний залгамж халаа болох 5G-тэй бид хэзээ хэрхэн танилцаж, ашиглаж эхлэх вэ? Энэхүү асуултын хариултыг олж мэдэцгээе.

5G технологийг Монголд 2023 оноос шат дараатай нэвтрүүлэх бөгөөд одоогоор зөвхөн туршилтын журмаар оператор компаниуд 5G станцаа асаагаад байгаа билээ. Хүмүүсийн ашиглаж буй утаснаас шалтгаалаад 5G-г турших боломж хязгаарлагдмал байгаа хэдий ч Мобиком Корпораци нь Теди дижитал төв, MPM оффисын Lifestyle салбар дээрээ 5G туршилтын хэсгийг байгуулж, хүн бүрд нээлттэй турших боломжийг бүрдүүлээд байна.

зураг
 

5G ТУРШИЛТЫН ХЭСГЭЭС БИД ЮУГ МЭДЭЖ АВАХ ВЭ?

5G туршилтын хэсэгт зочилсноор 5G технологи хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагдах талаар ерөнхий ойлголт, мэдээллийг авч чадна. Тэдгээр нь юу вэ?

ХУРД

5G нэвтэрснээр бид 4G LTE-гээс 10-20 дахин өндөр хурдыг мэдрэх боломжтой юм. Та бүхэн туршилтын хэсэг дэх 5G дэмждэг утаснууд дээр сүлжээний хурдыг хамгийн түрүүнд шалгаж үзээрэй.

зураг
 

AR

5G технологи нь өдөр тутмын хэрэглээнээс илүүтэйгээр аж үйлдвэр, энтертайнмент салбарт томоохон хувьсгал хийж, бизнесийн үйл ажиллагаанд дэвшил авчирна. Тэгвэл үүнийг AR контентоор дамжуулан үзэж танилцахыг урьж байна. Учир нь AR, VR контентыг 5G-гээр өндөр чанартайгаар мэдрэх боломжтой юм.

зураг
 

360° КАМЕР

5G-гийн тусламжтайгаар сошиал амьдрал илүү зугаатай болох нь ээ. Жишээ нь, Теди төв дээрх туршилтын хэсгийн утаснууд Insta 360 OneX2 камертай холбогдсон учраас 5G хурдаар өндөр чанартай LIVE хийж үзэхийг та бүхэндээ санал болгож байна. Мөн тун удахгүй QR уншуулан, AR сельфи хийх боломжийг танилцуулах болно. Эдгээр 5G туршилтын шийдлүүд дээр Huawei компани дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажиллаж байна.

зураг
 
зураг
 

Мобиком Корпораци нь 5G технологид суурилсан өндөр хурдны дата үйлчилгээ болон бусад дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Та бүхэнтэйгээ удахгүй шинэ мэдээлэлтэйгээр уулзъя.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.