Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван залуу уран бүтээлчийн "Дотоод ертөнц" үзэсгэлэн Кемпински зочид буудалд болж өндөрлөлөө

ikon.mn
2022 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Кемпински зочид буудалд гурван залуу уран бүтээлчийн үзэсгэлэн дэлгэгджээ. Тус үзэсгэлэнгээс танилцуулах эхний залуу уран бүтээлч бол модернист зураач Сүхбатын Шүрэнцэцэг.

Дараагийн залуу авьяаслаг уран бүтээлч бол Чимэд-Очирын Золжаргал бөгөөд өөрийн хийсэн керамикан вааран эдлэлүүдийг эл үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ. Харин гурав дахь залуу уран бүтээлч болох уртын дуучин Цэгмидийн Болормаа бид бүхнийг өөрийн дуу хоолойгоороо нээлтийн үдэш уяраасан юм. 

зураг
 
зураг
 
зураг
 

Энэхүү үзэсгэлэн бол эрч хүч, илэрхийлэл, амьдралын баяр баяслаар дүүрэн гурван залуу эмэгтэйн дотоод сэтгэлийг харуулсан үзэсгэлэн байлаа. Тэдний ертөнцийг хэрхэн харж, мөрөөдөж, магадгүй айдсаа хэрхэн урлагт хөрвүүлдгийг илүү сайн сонсож, ойлгох боломж байсан юм. 

Швейцарын хөгжлийн агентлаг болон Кемпински зочид буудал уран бүтээлчдийг дэмжсэнээрээ нийгэмд бага ч гэсэн сайн сайхан зүйлийг өгөх боломж бүрдэж байна хэмээн харж байна.

Түүнчлэн Кемпински зочид буудал зөвхөн уран бүтээлийн үзэсгэлэн гаргахад дэмжлэг үзүүлээд зогсохгүй эдгээр уран бүтээлээр өрөө, ресторануудыг тохижуулах, уран бүтээлчдэд уран бүтээлээ борлуулахад нь тусалж байгаа аж. Мөн саяхан нээгдсэн Суши ресторанаа уран бүтээлч Золжаргалын керамикан ваараар чимэглэсэн нь маш өвөрмөц шийдэл болжээ. 

зураг
 

“Нэг талаас, соёл урлагийг сурталчлан түгээх нь Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) асуудал юм. Тийм ч учраас ШХА-аас төрөл бүрийн соёлын төслүүд хэрэгжүүлдэг. Нөгөө талаас би өөрөө соёл урлагт дуртай нэгэн. Уран бүтээлч гэдэг энэ нийгэмд маш чухал, тэд нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэдэг гэдэгт би итгэдэг. Тэд өөрчлөлтийг дэмждэг, тэд аливааг эргэцүүлдэг, тэдэнд үргэлж галзуу мэт санаа төрж түүнийгээ цааш бүтээл болгодог.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн кампанит аян энэ сарын сүүлээр болох гэж байна. Швейцарын Холбооны Улс энэ кампанит ажлыг маш идэвхтэй дэмжиж ажилладаг. Миний хувьд ч гэсэн энэ кампанит ажил маш их ач холбогдолтой. Тиймээс ч энэ гурван хүчирхэг залуу эмэгтэйг дэмжин ажиллаж байгаадаа бид баяртай байна” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэллээ.

зураг
 
зураг
 
зураг