Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Аливаа бүтээн байгуулалтын ажлыг монголчилж, хялбарчилж хийдэг үйлдлийг таслан зогсооно"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хотын стандартыг сурталчлан танилцуулах зорилгоор оюутан залуусын дунд өнөөдөр зөвлөгөөн зохион байгуулав. 

Энэ талаар "Стандарт гэдэг бол хоосон цаас биш, энэ бол заавал мөрдөх баримт бичиг. Өөрөөр хэлбэл, зөвлөмжийн чанартай биш гэсэн үг. Цаашдаа хотын стандартыг Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүгд мөрдөнө.

Хотын стандартыг мөрдөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Нөгөө талаас хотын стандартыг хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай шууд хамааралтай.

Хотоос янз бүрийн бүтээн байгуулалтын ажил хийдэг. Аливаа ажлыг албан тушаалтны дур зоргоор эсвэл хөрөнгө мөнгөнийхөө боломж нөхцөлд тааруулах маягаар монголчилж, хялбарчилж хийдэг энэ үйлдлийг таслан зогсооно гэсэн үг.Ямар ч тохиолдолд стандартыг мөрдөнө.

Стандарт баримтлаагүйгээс үүдэн байнга засвар шинэчлэл хийх зэрэг урсгал зардал нэмэгдэж байдаг бол цаашдын ажил стандартын дагуу явагдсанаар илүү бат бөх, олон нийтэд ээлтэй байх болно" гэдгийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн юм. 

Нийслэлийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажил эхэлсэн. Өмнө нь ямар нэгэн бүтээн байгуулалтын ажлыг өөр өөрийн дур зоргоор зураг төслөө гаргаад хийдэг байсан бол одоо Парис, Берлин, Нью-Йорк хотод хүүхэд залуучууд ямар стандарттай талбайд тоглож байна яг тухайн стандартын дагуу ажлаа хийх юм гэдгийг онцлов.