Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зулзаяа: Мөнгөө хадгаламжид хийчихээр том болчихсон юм шиг санагддаг

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Ээж намайг 16 настайд бурхан болсон юм. Багадаа ээжийнхээ ажил дээр очих, микроскопоор нь харах их дуртай байлаа. Бас намайг химийн хичээлээ хийхэд тусална. Ээж лабораторийн эмч байсан болохоор би ч багаасаа л эмч болно гэж мөрөөддөг байв. Харин одоо хүний их эмч мэргэжлээр АШУҮИС-ийн гуравдугаар дамжаанд суралцдаг. Цаашид ээжийнхээ адил лабораториор мэргэшнэ гэж төлөвлөж байгаа.

Намайг арван жилээ төгсөх үед аав “АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт суралцвал аятай юм биш үү. Сэлэнгэд ойр учраас байн байн гэр рүү гээ хариад байх боломжтой” гэж хэлдэг байсан. Тиймээс эхний хоёр жилээ Дархан-Уул аймагт суралцаад энэ жилээс Улаанбаатар руу шилжиж ирээд байна. Харин төгсөөд унаган Сэлэнгэ аймагтаа ажиллана гэж боддог. Тэнд аав маань намайг хүлээж байгаа.

Хотод амьдрах гоё байна аа. Багадаа амралтынхаа өдрүүдээр байнга л ирдэг байсан. Эмээ маань энд байдаг болохоор. Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар бүгд өөрийн онцлогтой шүү дээ. Улаанбаатарт гэхэд бараа бүтээгдэхүүний олдоц элбэг, хөгжил хамаагүй сайн. Сэлэнгэд байгаль нь сайхан, агаар нь цэнгэг. Харин наймдугаар ангиасаа хойш Дарханд сурсан болохоор их л дотно санагддаг.

Анагаахад суралцахад ачаалал өндөр, асуугдаж цээжлэх зүйл ихтэй. Өдөрт 2-4 паар хичээл орж байгаа ч бие даан уншиж судлах зүйл олон тул цаг их шаардагддаг. Тиймээс хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх боломжгүй байдгаас надад тогтмол орлого байхгүй. Аав санал болгосны дагуу өнгөрсөн зуныхаа амралтаар Сэлэнгэ аймгийн эмнэлэгт ажиллаад цалингийнхаа 10 хувийг хадгаламждаа хуримтлуулаад байгаа.

Би ер нь том зүйл авахыг хүсэхдээ бага багаар мөнгөө хуримтлуулж, худалдан авалт хийхийг хичээдэг. Харин хэрэглээний мөнгөө ихэвчлэн идэх зүйлсэд л зарцуулдаг даа (инээв). Хоолноос гадна гэвэл тэмдэглэлийн дэвтэр хөтлөхдөө их мөнгө зарцуулдаг юм байна. Мөн дэвтрээ стикер, наадаг зургаар чимэглэх дуртай.

Бас надад нэг тогтсон дадал байдаг юм. Орлого орж ирэхэд 10 хувийг нь заавал хадгаламждаа хийнэ.

Намайг хоёр настайд аав, ээж хоёр ХасБанканд “Ирээдүйн саятан” хугацаатай хадгаламж нээлгэж өгсөн. Багад хамаатан саднаас эхлээд хүмүүс өхөөрдөж, тав, арван мянгаар нь мөнгө төгрөг өгдөг шүү дээ. Тэр мөнгөө хадгаламждаа цуглуулах дуртай байлаа. Мөнгөө хадгаламжид хийчихээр том болчихсон юм шиг санагддагаас гадна “Ямартаа ч 18 нас хүрэхдээ мөнгөтэй болох юм байна” гэж бодогддог байсан.

Арван жилдээ “Дархан Эмпати” сургуульд суралцдаг байлаа. Сургалтын болоод дотуур байрны төлбөр нь нийтдээ жилийн дөрвөн сая орчим төгрөг болно. Гэтэл нэг удаа төлбөрөө төлөх шаардлагатай болтол аав ээжид маань бэлэн мөнгө байгаагүй. Харин тэр үед ХасБанкны хадгаламжаа барьцаалаад зээл авч байсан юм. Тэгэхэд хүндрэл ерөөсөө гараагүй, хурдан хугацаанд зээлийн маань асуудал шийдэгдсэн.

Би 18 нас хүрээд хадгаламжийнхаа мөнгийг өөрөө авч сургалтын төлбөрөө төлсөн, бас жолооны курсэд сурсан. “Ирээдүйн саятан” хадгаламжийнхаа дансыг хаалгасан ч, тухайн үеийн хүсэлтийн маань дагуу мөн хугацаатай хадгаламж онлайнаар харилцаад л нээчихсэн. ХасБанктай харилцахад найдвартай санагддаг учраас цаашдаа ч орлогоосоо 10 хувийг тогтвортой хадгална гэж боддог.

***

Ирээдүйд өөрийн хүсэж, тэмүүлсэн мэргэжлээрээ суралцахад шаардлагатай санхүүгийн найдвартай эх үүсвэрийг одооноос бий болгоход Ирээдүйн саятан хадгаламж чамд тусална.

12 сарын 1 хүртэл Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч хүүхэд бүрд Хасхүүгийн гарын бэлэг стикер өгөхөөс гадна шинээр хадгаламж нээлгэсэн, орлого хийсэн хүүхдүүдээс 5 хүүхдийг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулах болно.

Дэлгэрэнгүйг:

xacbank.mn/article/future-millionaire-20

xacbank.mn/product/36

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.