Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"УБТЗ" ХНН: Замын-Үүд – Эрээн боомтын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхаарч байна

ikon.mn
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш олон сараар Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог багасгасан нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ буурч, эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлэх болсон.

Үүнийг УБТЗ-ын зүгээс хятадын төмөр замтай зөвлөлдөж, нягт хамтран ажилласны үр дүнд нөхцөл байдал аажмаар сайжирч, өнөөдөр тус боомтын төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн болоод байна. Гэсэн ч УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөхийн тулд галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачилтын хэмжээг өсгөхийн төлөө шаргуу ажиллаж байна.

Замын-Үүд зангилааны төмөр замчид энэ сарын 10-ны өдөр нэг ээлждээ 336 вагон ачиж, нарийн царигаар 234 вагон буулгаж ээлжийн ачилтын дээд рекордыг шинэчлэн тогтоолоо. Замын-Үүд – Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж байгаа нь Монгол Улсын эдийн засаг өсөхөд түлхэц өгөх учраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага төмөр замын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхааран ажиллаж байна.

 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.