Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Virtuoso Gala Concert-2022” тоглолтын хамгийн залуу оролцогч найман настай

ikon.mn
2022 оны 11 сарын 9
iKon.MN

“Виртүс” академиас уламжлалт гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2022”-ыг энэ сарын 14-нд Улсын филармонид зохион байгуулах нь.

Түрүү жил, мөн улиран одох дөхөж буй онд эх орондоо, олон улсын тайзнаа уран бүтээлийн өндөр амжилт гаргасан шилдэг өсвөрийн болон үндэсний, сонгодог 13 хөгжимчин болон хамтлаг энэ үдэш уран чадварлаг тоглолтоороо үзэгчидтэй уулзах юм байна.

Тоглолтод оролцох уран бүтээлчид.

Б.Хатансарнай

зураг
 

Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн ёочин хөгжмийн 10-р ангийн сурагч.

Б.Хатансарнай ОХУ-ын Хабаровск хотод болсон Ази, Номхон далайн бүсийн орнуудын олон улсын “Новые имена-XXXI” уралдааны III, АНУ-ын Атланта хотод болсон олон улсын залуу хөгжимчдийн уралдааны тэргүүн, “World music ” дэлхийн залуу уран бүтээлчдийн олон улсын цахим уралдааны мэргэжлийн хөгжимчдийн B ангилалд I, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон "Найдал-2022" олон улсын уралдааны тэргүүн, АНУ-ын Атланта хотын, олон улсын залуу хөгжимчдийн уралдааны гран при шагналын эзэн.

Тэрбээр Испанийн алдарт хөгжмийн зохиолч Пабло Сарасатийн "Introduction and Tarantella" хэмээх зохиол тоглоно.

Ятгачин Э.Намуундарь, Г.Энххүслэн

зураг
 

Консерваторийн Үндэсний хөгжмийн сургуулийн ятга хөгжмийн ангийг төгсөгчид.

Э.Намуундарь 2022 онд ОХУ-д болсон "Россия-Вселенная звука" олон улсын хөгжмийн наадамд ажилттай оролцсон. Мөн ОХУ-д болсон хөгжимчдийн олон улсын “Найдал-2022” VI уралдааны гран при шагнал хүртсэн. "Эгшиглэнт гурвал" хамтарсан тайлан тоглолтоо амжилттай хийсэн.

Г.Энххүслэн ОХУ-д болсон хөгжимчдийн олон улсын “Найдал-2022” VI уралдааны I байрыг эзэлж, “Уламжлалыг сэргээсэн” хэмээх тусгай шагналын эзэн болсон. "Эгшиглэнт гурвал" хамтарсан тайлан тоглолтоо амжилттай хийсэн.

Тэд мэргэжлийн багш Ч.Мөнх-Эрдэнийнхээ бүтээл “Дурсамж” уран сэтгэмжийг тоглоно.

 

Хуучирч Э.Энхбат

зураг
 

Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн хуучир хөгжмийн ангийн III курсийн оюутан, ҮУИТ-ын хөгжимчин. 

2021 онд ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын хөгжимчдийн “Новые имена” XXXI уралдаанаас гран при, 2022 онд ОХУ-д болсон “Найдал-2022” олон улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын эзэн, “Шилдэг виртуоз хөгжимчин” шагналтан. Энэ онд Франц улсын “Nouvelles Etoiles” олон улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байр, АНУ-д зохион байгуулсан залуу хөгжимчдийн олон улсын уралдаанд гран при шагнал хүртсэн.

Э.Энхбат БНХАУ-ын хөгжмийн зохиолч Ли Юан Чин “Зүүдэнд униартах хязгаар” (Beyond the Dreamland) зохиолыг Монголд анхлан тоглох гэж байна.  

Ш.Өлзийбаяр

зураг
 
Энэ удаагийн гала тоглолтод хөгжмийн шинэ бүтээл төрүүлсэн хоёр хөгжмийн зохиолчийг урьж, шинэхэн туурвилыг нь үзэгч, сонсогчдод хүргэхээр онцлог.
зураг
 

Тэдний нэг нь хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш  Ш.Өлзийбаяр юм.

Тэрбээр 2022 онд Финланд улсад болсон хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Засгийн газрын “Оны шилдэг уран бүтээлч”-ийн “Мөнгөн мод” шагналыг “Анна Каренина” жүжиг, “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмүүдээр хүртсэн. Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулж “Цэндийн Батчулуун” сангаас зохион байгуулсан Ардын жүжигчин Ц.Батчулууны нэрэмжит бүтээлийн уралдааны  тэргүүн байрыг “Глиссандо ба Спиккато” зохиолоор эзэлсэн. “Алтан намар-2022” наадмын том хэлбэрийн бүтээлийн төрөлд морин хийл, найрал хөгжмийн концертоор тэргүүн байр эзэлсэн.

Түүний шинэ, Ц.Батчулууны нэрэмжит уралдааны тэргүүн байрын бүтээл “Глиссандо ба спиккато” уран сэтгэмжийг морин хуурч, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж гоцлон хөгжимдөнө. Төгөлдөр хуурч, УДБЭТ-ын концертмейстер Э.Намуун.

Хамгийн залуу тоглооч найман настай Б.Гүен

зураг
 

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын 3-р ангийн сурагч.

“Mozart” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаануудын I, АНУ-д зохиогддог “International Youth Music Competition” уралдааны I,  Монгол Улсын Консерваториос зохион байгуулсан “World Music Competition”-ы I байрын шагналт. Энэ онд уран бүтээлийн анхны бие даасан “Pianissimo” тоглолтыг багш Г. Оюун-Эрдэнийн удирдлага дор хийсэн. Мөн Консерваториос зохион байгуулсан “И. С. Бах XXI зууны хөгжмийн өргөл” уралдааны III, “Four Notes International Piano competition”-ы I, “Tokyo International Youth Music Competition” уралдааны IV байрын шагналт.  

Б.Гүен Америкийн хөгжмийн зохиолч Уилльям Гиллокийн “Саран авхайг анирдахуй” (W.Gillok. “Moonlight Mood”, "Etude in the Form of a Waltz") зохиолыг хүргэнэ. 

А.Хулан

зураг
 

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн хийл хөгжмийн 6-р ангийн сурагч.

2021 онд Европын академик уран бүтээлчдийн холбооноос зохион байгуулсан олон улсын “Odin” уралдааны III, Монгол Улсын Консерваторийн “Талант-2022” уралдааны II, энэ онд Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын 64 дүгээр уралдааны тэргүүн байрын эзэн /Монголын оролцогчдоос анх удаа I байр эзэлсэн.

А.Хулан Австрийн хөгжмийн зохиолч Ф.Крейслерийн “Сицилиана и ригодон” (F.Kreisler Sicilienne Rigaudon) бүтээлийг тоглох юм.        

М.Нарансоёмбо    

зураг
 

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн виолончелийн 6-р ангийн сурагч.    

АНУ-ын Нью-Йорк хотын “Карнегги холл” (GARNEGIE HALL)-д болсон Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд II байр эзэлсэн. Чех улсын Хераны нэрэмжит олон улсын морин хийлчдийн XV уралдаанд III байр эзэлсэн. Тэрбээр 2020 онд Их Британи  улсад зохион байгуулсан Өсвөрийн хөгжимчдийн олон улсын онлайн уралдаанд алтан медаль хүртсэн. 2022 онд Хераны нэрэмжит олон улсын морин хийлчдийн XVI уралдаанд амжилтаа ахиулж II байр эзэлсэн.

Тэрбээр Францын хөгжмийн зохиолч Сен-Сансын “Аллегро аррасионата”-ыг сонсгоно.

 

А.Түшигт

зураг
 

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын 6-р ангийн сурагч.

ОХУ-д зохион байгуулсан "Новые имена" уралдааны  I, суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын нэрэмжит уралдааны I, АНУ-ын “Бяцхан Моцарт” уралдааны I, Ф.Шопены нэрэмжит олон улсын уралдааны тусгай, Чех улсад болсон “Virtuosi per musica du pianoforte” олон улсын уралдааны II, ”Монгол Улсын Консерваториос зохион байгуулсан И.С.Бахад зориулсан уралдааны I байрын шагналт.

А.Түшигт Польшийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены “Фантазия экспромт” (опус 66)-г тоглоно.                                             

 

 

Л.Энэрэл

зураг
 

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн виолончелийн 11-р ангийн сурагч.

Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын болон АНУ, Бүгд Найрамдах Чех улс, Франц, ОХУ-д болсон уралдаануудад амжилттай оролцож ирсэн. 2021онд хойд хөршийн Санкт-Петербург хотод болсон Г.Свиридовын нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд шагналт, мөн онд Чех улсад болсон Хераны нэрэмжит өсвөрийн виолончельчдийн уралдаанд III, 2022 онд Улаанбаатар хотод болсон Өсвөрийн чавхдаст хөгжимчдийн уралдаанд III, мөн энэ онд Чехэд болсон Хераны нэрэмжит өсвөрийн виолончельдийн уралдаанд II байр эзэлсэн.

Л.Энэрэл Германы алдарт хөгжмийн зохиолч Ж.Кленгелийн скерцо, опус 5-ыг тоглоно.

 

З.Оюундарь

зураг
 

Хөгжим судлаач, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Консерваторийн багш.  

Тэрбээр сүүлийн жилүүдэд хөгжмийн бүтээл туурвихын зэрэгцээ төгөлдөр хуурчийн хувиар  концертод тоглохоос гадна судлаачийн хувьд эрдэм шинжилгээний хурлуудад идэвхтэй оролцдог бөгөөд сонгодог хөгжмийн концертуудыг лекц-концерт хэлбэрээр явуулж, зохиолуудыг тайлбартайгаар хөтөлдөг юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ойр ажиллахаас гадна хөгжмийн боловсролд зориулсан номнуудын редактороор ажиллаж байна. Тэрбээр хийлийн концерт (№1)-оо мэргэжлийн багш Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын удирдлагаар туурвисан бөгөөд хөгжмийн зохиомжийн мэргэжлийнх нь магистрын ажил юм. Ийнхүү манай улсад хоёр дахь хийлийн концерт төрөөд байна. Өмнө нь Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал хийлийн концерт туурвисан.

зураг
 

Түүний шинэ бүтээл хийлийн концерт №1. I ангийг Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн хийл хөгжмийн багш Б.Дөлгөөнзаяа гоцолж хөгжимдөнө. Төгөлдөр хуураар хөгжмийн зохиолч өөрөө тоглоно.

М.Номужин, О.Урангоо, Б.Анхмаа (Трио)

зураг
 

Улсын филармонийн симфони найрлын хөгжимчид.

2022 онд “Дэм-Авьяастан” сургалтын төв, Улсын филармони хамтран зохион байгуулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаярын нэрэмжит Залуу удирдаач, Мэргэжлийн цөөхүүл хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт.

Тэд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Трио”-г үзэгчдэд хүргэнэ.

Ч.Төмөр

зураг
 

УДБЭТ-ын симфони найрлын гобой хөгжимчин. 

2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулсан "Зимняя соната" уралдаант наадмын тэргүүн байрын шагналтан, 2021 онд болсон Үлээвэр хөгжимчдийн улсын уралдааны гран при шагналын эзэн.  

Тэрбээр Италийн алдарт хөгжмийн зохиолч А.Пончеллийн “Капричио” (Amilcare Ponchielli- Capriccio) тоглоно.

Ж.Ариунзаяа

зураг
 

Төгөлдөр хуурч. Консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхмийн багш. Гоцлол хөгжимчин төдийгүй ансамбль, камерный хөгжимчнөөр гадаад, дотоодын олон уралдаан, тоглолт, наадамд амжилттай оролцож ирсэн уран бүтээлч. Тэдгээрээс 2021 оны “Шопен ба XXI зууны Монгол” төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны гран при шагналтан болсон, 2019 онд БНСУ-ын Канвондод зохион байгуулсан хөгжмийн наадам болон 2022 онд Бүгд Найрамдах Польш Улсын Желазова Воля хотноо хийсэн гоцлол тоглолтуудыг нь онцолж байна.

Ж.Ариунзаяа суут хөгжмийн зохиолч Ф.Шопены Andante Spianato and Grande Polonaise Brillante in E flat Major op.22 бүтээлийг тоглоно.

 

Сэтгүүлч Р.Оюунжаргал