Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн Банктай нэр холбогдсон МАН-ын гишүүд буруутай нь тогтоогдвол УИХ-д дахиж дэвших нь битгий хэл намдаа ч албан тушаал авах эрхгүй болно"

Т.Саран, iKon.mn
2022 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банктай нэр холбогдсон МАН-ын найман гишүүн тайлбараа ирүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тухайн гишүүдэд улс төрийн ямар хариуцлага тооцох талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Хяналтын байгууллага гурваас дөрвөн удаа хуралдсан. Хөгжлийн Банктай нэр холбогдоод буй гишүүдээс холбогдох тайлбар мэдээлэл авсан. Хяналтын байгууллага бол улс төрийн хариуцлага хүлээлгэнэ. Гэм бурууг тогтоодоггүй.

Хууль хяналтын байгууллагын Хөгжлийн Банканд хандаж буй хандлагыг анхааралтай ажиглаж байна. 

Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмээр бол УИХ-д дахиж дэвших нь битгий хэл намдаа ч албан тушаал авах эрхгүй болно" гэдгийг хэллээ. 

Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн Банктай нэр холбогдсон дараах найман гишүүнд тайлбар ирүүлэхийг үүрэг болгоод байв. 

  1. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  3. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  4. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  5. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  6. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  7. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 
  8. НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нар нэр холбогдоод байгаа юм.