Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийг оны эцэст нэг их наяд төгрөгт хүргэнэ

Т.Саран, iKon.mn
2022 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:12 2022/11/04

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1145892556332912

Сангийн сайд Б.Жавхлан "2016 оноос өмнө Төрийн өмчит үйлдвэрийн газруудад өгсөн зээл хэцүү байгаа. 2016 оноос хойш ТӨҮГ-т өгсөн зээл байхгүй. Ч.Сайханбилэг ерөнхий сайдын үед Канадад билүү явж байгаад саравч аваад ирсэн. Энэ нь одоо Батлан хамгаалах яаманд байж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2012 оны Ардчилсан Намын зүйлийг байнга ярьдгаа болимоор байна гэдгийг хэллээ. 

Хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан өндөрлөлөө. 

13:49 2022/11/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг барагдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. 

Мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж "Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийг оны эцэст нэг их наяд төгрөгт хүргэхийг зорин ажиллаж байна. Ингэснээр оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт 20 хувь хүрэх боломж бүрдэнэ. Улмаар Хөгжлийн Банк санхүүгийн үзүүлэлтийн хувьд дампуурах эрсдэлээс бүрэн гарч, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх боломжтой болно" гэдгийг хэллээ. 

Уг мэдээллийг нягтлахтай холбоотойгоор АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/803522724320610