Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тусгай хэрэгцээт иргэд төрийн үйлчилгээг авах бололцоо бүрдэнэ"

П.Зоригт, IKON.MN
2022 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарыг дижитал хот болгох төслийн хүрээнд үндэсний технологийн 70 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хэрэгжих төслийн талаар мэдээлж, анхны дижитал иргэн "Egune"-г танилцуулсан юм.

Энэ талаар "Хиймэл оюун ухаанд суурилснаар тусгай хэрэгцээт иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Нийслэлийн нэгдсэн төв болон нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан виртуал иргэний тусламжтайгаар иргэд үйлчилгээ авах бололцоо бүрдэж байна" гэдгийг тэрбээр хэллээ

"Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11,000 орчим харааны бэрхшээлтэй иргэн байгаагийн 6,000 нь насанд хүрсэн буюу хөдөлмөрийн насны иргэн байна. Харааны бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй иргэдийг төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр бий болголоо" гэдгийг дижитал иргэн Egune хэлэв.