Улаанбаатар хот үндэсний томоохон 70 гаруй компанитай хамтран "Нэг тархи, нэг систем" цахим шилжилт хийж байгаа.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "2022 оны зургаадугаар сард энэхүү төслийг албан ёсоор эхлүүлсэн. Улмаар үндэсний технологийн 70 гаруй компани нэгдэж, Улаанбаатарыг цахим хот болгох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Өмнө нь 2013 онд 10 гаруй компани нэгдэж байсан ч ойлголцож чадалгүй тухайн ажил хойшилсон юм билээ. Харин энэ удаад 70 ААН нэгдээд нийслэлийг цахим хот болгох бодлогыг бүрэн утгаараа дэмжээд, хоорондоо ойлголцож зохион байгуулалтад орсон. Эдгээр 70 ААН-ийн ард мэргэжлийн 1,000 инженер ажиллаж байгаа. Дэлхийд тэргүүлдэг Amazon, Apple, Google болон бусад томоохон IT компанид ажилладаг монгол инженерүүд Улаанбаатарыг дижитал хот болгох төсөлд хамтран ажиллаж байгаа. Цахим хот болоход үндэсний компаниудын маань оролцоо маш чухал байгааг онцолъё" хэмээн хэлэв.
Улаанбаатарыг цахим хот болгох хүрээнд дараах зургаан зорилтыг дэвшүүлж байгаа аж. Үүнд:
Дээрх зорилтын хүрээнд бодлогоо гарган ажиллаж байгаа талаар тэрбээр ярьж байна.