ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ануужин хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Б.Манлай
2022 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Биеийн тамир, спортын улсын хороо

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр 76 кг-ын жинд Д.Дархижав, маргааш гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө.

Ташрамд дурдахад, тус тэмцээнд оролцсон шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.