Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 249 хэлмэгдэгчийн нэр бүхий дурсгалын гэрэлт самбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа

Г.Хулан
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЗХУ-д улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, амь насаа алдсан Монгол иргэдийн дурсгалд зориулан тэдний нэрс бүхий гэрэлт самбарыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо. Энэхүү арга хэмжээнд улс төрийн намын төлөөлөл, хэлмэгдүүлэгчдийн ар гэрийнхэн, бурхан шашны тэргүүнүүд, эрдэмтэн судлаач, улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо ТББ  оролцсон юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа: Монгол Улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг эргэн нэг санаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх ажилд гунигтай боловч үнэн түүхийн гэрч болон зогсож байна.  Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар, П.Гэндэн Улсын бага хурлын дарга Д.Догсом, Төр нийгмийн зүтгэлтнүүд, сэхээтэн манлайлагчид, энгийн ард иргэд эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан ч тухайн цаг үеийнхээ нөлөөгөөр харийн орон руу дуудагдан баривчлагдаж, хилс хэрэгт яллагдан цаазаар авхуулсан юм.

Харь оронд амиа алдсан Монгол иргэдийг эх оронд нь нутаглуулаагүй нөхцөл байдал болоод тэдгээрийн үр хойчид дурсгалыг нь хүндэтгэн өвлүүлэх зорилгоор Улсын комиссын ажлын алба, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ОХУ-аас гэрэлт самбарын хуулбарыг хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан ногоон төглийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа.  Энэхүү ногоон төгөлд  249 хэлмэгдэгчдийн нэрс бий.  Мөн нийслэлийн ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй тэдний ар гэр болон өнөө цаг үеийн хүүхэд, залууст түүхэн үнэнийг мэдүүлэхэд ач холбогдолтой юм. 

зураг
 

Ерөнхий сайд асан А.Амарын ач хүү: Миний өвөг эцэг болох А.Амар Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож байсан бөгөөд улс төрийн хэлмэгдэлтээр баригдаж ЗХУ-ын холбоот улсын эрүүгийн хуулийн 51.2.А-д заасны дагуу буудан хороох ялаар цаазлагдсан нь манай улсад төдийгүй бидний гэр бүлд хүнд гарз тохиосон үе байлаа. 1930-1940 оны хэлмэгдүүлэлтийн сүүдэр монгол орныг нөмөрч олон сэхээтний амь насанд хүрсэн аюулт үйл явдал тохиолдсон.

Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа зориулсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор дурсгалын самбарыг хэлмэгдэгчдийн ногоон төгөл нэртэйгээр санаачлан зохион байгуулсан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, санхүүжилтийг гаргасан НИТХ-ын тэргүүлэгчид болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулсан багийнхан, дурсгалын самбарын төслийг боловсруулсан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Болд зэрэг хүмүүст талархлаа илэрхийлье. 

Гэрэл зургийг MPA агентлаг: