Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ “Greenify” хакатон арга хэмжээг дэмжиж, залуус байгальд ээлтэй шинэ шийдлүүд гаргаж ирлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 5
Сурталчилгаа

НҮБ-ын Залуу төлөөлөгч хөтөлбөрийн “Гоё хүмүүстэй дэлхий” төслийн багаас зохион байгуулсан “Greenify” хакатон арга хэмжээ хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө. Олон улсад хэрэгждэг тус хөтөлбөр нь энэ жил анх удаа Монгол улсад зохион байгуулагдсан юм. ХХБ нь Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болохынхоо хувьд энэхүү арга хэмжээг дэмжин ажилласан билээ.

Тус хөтөлбөрт оролцсон залуус Тогтвортой хөгжлийн 12-р зорилгын хүрээнд хог хаягдлын менежмент, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжихэд бодитой шийдэл олох зорилгоор баг болж өрсөлдсөн юм. Ингэхдээ оролцогчид Design Thinking буюу загварчлах сэтгэлгээ аргачлалд суралцан, өнөөгийн нөхцөлд тулгараад буй асуудлыг тодорхойлж, ментороос зөвлөгөө авч, боломжит шийдлүүдийг дэвшүүллээ.

Мөн залуусын мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор ХХБ-ны Ногоон санхүүжилтийн албаны дарга Д.Нямсүрэн “ХХБ-ны тогтвортой хөгжил дэх оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 11 багийн 50 залуус өрсөлдөж байгальд ээлтэй шинэ шийдлүүдийг гаргасан шилдэг багаа шалгарууллаа. Хөтөлбөрт идэвх санаачилгатай оролцож, ур ухаанаа уралдуулсан бүх залуустаа талархал илэрхийлье.

ХХБ цаашид ч Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, санхүүжүүлэн ажилласаар байх болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.