Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэбат: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-аар хэлэлцэх 2023 оны "Улсын төсөв"-ийн талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоон(МҮЭХ)-ноос байр сууриа илэрхийллээ.

Худалдан авах чадварыг хадгалахын тулд цалингийн хэмжээг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн тус холбооны зүгээс үзэж буйг  МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ. 

Мөн "Монгол Улсын төсөв хэр хүртээмжтэй вэ гэдгийг хүн болгон харж байгаа. МҮЭХ-ноос төсвийн анхны хүрээний мэдэгдэл өгөх явцад саналаа хүргүүлж байсан. Ингэхдээ цалинг нэмэгдүүлэх нэн шаардлагатайг хэлсэн удаатай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодит цалин хөлсний худалдан авах чадвар 30 хувиар унасан.

Инфляцын араас хөөгөөд цалин нэмсэн байдлаар явбал төрөөс хүлээж буй бодит хүлээлт талаар болно. УИХ-аар 2023 оны улсын төсийн төслийг УИХ-аар батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгах тодорхой арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж бага байгаатай холбогдуулан хүний нөөцийн гарах урсгал эрчимжсэн. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болохыг тэрбээр онцоллоо.

2023 оны улсын төсийн төсөлд цалин орлогыг нэмэгдүүлэх саналыг танилцуулбал,

  • Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх
  • Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллагсдын цалинг 2023 онд тодорхой үе шаттайгаар 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт  тусган хэрэгжүүлэх
  • Банкны хэрэглээний зээл , цалингийн зээлийн хүүг бууруулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу төсвийн байгууллагуудад ХАБЭА-н зардлыг тусгах
  • Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний өмнөх оны төсвийг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх
  • Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох санхүүжилтийг улсын төсөвт тусгах
  • Төрийн албаны ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаанаас үүдэлтэй боловсон хүчний хомсдолд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байгаа аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав