Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МҮЭХ-ноос ирэх оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийнэ

ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

10:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хуралдана. 

10:00 цагт Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг хуралдана. 

11:00 цагт Монгол Улсад дээд боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны (МУИС)-ийн 80 жилийн ойн баярын хурал болно.

ХУД-ийн зургаадугаар хороонд

09:30 цагт Хүүхэд залууст зориулсан цогцолбор байгуулах газарт орон сууц барихаар болж, иргэд эсэргүүцүүлээ илэрхийлж байсан. Улмаар оршин суугчид тухайн барилгын компанитай зөвшилцөлд хүрч нэг га газарт нь 250 хүүхдийн цэцэрлэг, хоёр давхар спорт цогцолбор байгуулж өгөхөөр болсон талаар мэдээлнэ.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны байранд

11:00 цагт УИХ-аар хэлэлцэх 2023 оны "Улсын төсөв"-ийн талаар тус холбооноос байр сууриа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийнэ. 

Шонхор тауэр

11:30 цагт Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам (АН-МҮАН) нэгдэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

11:40 цагт ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт самбар, ногоон төгөл байгуулсантай холбоотой нээлт болно.