Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн өсвөрийн залуучуудын спортын наадмын пара бадминтоны төрөлд Н.Төгсбат хүрэл, Б.Батням мөнгөн медаль хүртжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Токио хотод “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын арга хэмжээ боллоо.

Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138  тамирчин, пара 36 тамирчин өрсөлджээ. 

Улаанбаатар хотын хувьд 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ширээний теннис болон бадминтоны төрөлд амжилттай оролцож, пара бадминтоны SU5 ангилалд оролцсон Н.Төгсбат хүрэл медаль, SL4 ангилалд оролцсон Б.Батням мөнгөн медаль хүртсэнийг Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Монголын Ширээний теннисийн холбоо, Монголын Бадминтон сонирхогчдын холбоо хамтран тухайн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн шилдэг зургаан дасгалжуулагч, 16 тамирчныг шалгаруулж, наадамд оролцуулсан байна. 

Токио хотын Захиргаа, Токио хотын Спортын корпорац, Токиогийн Бадминтоны холбоо, Токиогийн Ширээний теннисийн холбоо зэрэг байгууллагууд хамтран энэхүү олон улсын спортын наадмыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж.