Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний үндэсний сугалаанд 433 хүн супер шагнал хожсон нь маргаан дэгдээв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Филиппин даяар зохион байгуулагддаг Гранд Лото хонжворт сугалааны түүхэнд хамгийн олон супер азтан тодорсон нь маргаан дэгдээжээ.

Өнгөрсөн амралтын өдөр зарласан супер шагналын дугаарыг нийт 433 хүн таасан байна.

Супер шагналын хэмжээ 236 сая песо ($4 сая) юм. Гранд Лотод оролцогчид 1-55 хүртэл зургаан тоог сонгож бөглөх ёстой. Хэрвээ сонгосон тоо бүр нь таарвал супер шагнал хождог юм.

Энэ удаа бүгд есийн тоонд хуваагддаг зургаан тооны цуваа супер шагналын дугаар болжээ.

Яагаад ийм олон хүн супер шагнал хожсон нь олон хүнийг гайхшируулж, бас сэжиглэхэд хүргэж байна.

Филиппиний сенат дахь цөөнхийн бүлгийн дарга Коко Пиментел “сэжигтэй” үр дүнг шалгахыг хуулийн байгууллагуудад уриалжээ.

Гранд Лото сугалаанд хүмүүс нийт 10 сая бооцоо тавьсан бөгөөд ийм олон азтан зэрэг тодрох магадлал “1,224 тэгтэй тооноос нэг” таарах боломжтой гэж нэгэн математикч тооцоолсон байна.

“Ийм том тоог юу гэж нэрлэдгийг би мэдэхгүй байна. Бидэнд мэдэгдэж буй ертөнцийн бүх молекулын тоо 80 тэгтэй тоо байдаг юм” гэж Филиппиний их сургуулийн математикийн профессор Гүидо Дэвид ярьжээ.

“Энэ сугалааг Бүгд Найрамдах Филиппин улс албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Тиймээс бид иргэдийн уг сугалаанд итгэх итгэлийг хамгаалах үүрэгтэй” гэж сенатын гишүүн Пиментел хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC