Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ричард Буанган Монгол Улсад суух элчин сайдын тангаргаа өргөжээ

Р.Оюун
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар нэр дэвшээд байсан Ричард Буанган элчин сайдын тангаргаа өргөжээ. 

Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлж, долдугаар сарын 13-нд тус улсын Сенатын Гадаад харилцааны хороонд ажлын тайлангаа танилцуулсан юм. 

Ричард Буанган энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд онцгой анхаарахаа илэрхийлсэн. 

Түүний тангараг өргөх ёслолыг удирдсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман "Шаргуу хөдөлмөр, дипломат ур чадвар, найрсаг харилцаагаар өөрийгөө батлан харуулсан тэрбээр гуравдагч хөршийн бахархалт харилцааг илүү бэхжүүлэх нь лавтай юм" хэмээн хэлжээ. 

Ричард Буанган ирэх сарын эхээр ирэх хүлээлттэй байгаа юм байна.