Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн үндэсний судалгааны зөвлөлөөс Улаанбаатарын хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөөг гаргахаа илэрхийлжээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Италийн үндэсний судалгааны зөвлөлийн төлөөлөгчдийн зүгээс “3R4UB” төслийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тулгамдаж буй асуудал зэрэгт үндэслэн мастер төлөвлөгөө гаргахаа илэрхийлжээ. Уг төслийг 2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэх юм байна.

Энэхүү төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтэд хог хаягдлыг багасгах, зүй зохистой ангилан ялгах зэрэг зөв уриалгыг хүргэхэд чухал ач холбогдолтой аж.

Улаанбаатарын хэмжээнд жилд дунджаар 1.3 сая тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог бөгөөд үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай.

Нийслэлд бүртгэлтэй нийт хог хаягдал дахин боловсруулах 34  үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 14 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь гол төлөв хуванцар болон бор цаасны дахин боловсруулалт хийдэг байна.