Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар УИХ-ын чуулганыг нээж үг хэлэхдээ "Эдийн засаг" гэж хамгийн олон давтав

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN

УИХ-ын Намрын чуулганы нээлт Даваа гарагт болж, УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн. 

Түүний хэлсэн үгээс хамгийн олон давтагдсан үгсийг харвал

  1. Эдийн засгийн - 23
  2. Монгол - 17
  3. Төрийн - 14
  4. Төсвийн - 14
  5. Шаардлагатай - 13
  6. Ард - 11
  7. Дэмжих - 9
  8. Ашиг - 9
  9. Үнийн өсөлт -7 
  10. Хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагч - 7 удаа хэлжээ. 

Түүний хэлсэн зарим үг шүүмжлэл дагуулаад байна. 

Тухайлбал: 

  • Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.
  • Төсвийн байгууллагууд орлого олж, цалингаа нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлье. Төрийн байгууллагууд бүгд бизнес хийх олон улсын туршлага бол либералчлал. Хүнд суртал чирэгдлийг бууруулах, төр, төсвийн байгууллагууд, ТӨК-ууд үр ашигтай ажиллах цогц реформыг хийх хэрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үгэндээ "өнгөрсөн 30 жилийн алдаа, завхрал" гэж гурвантаа давтан хэлсэн нь ялангуяа олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Учир нь өнгөрсөн 30 жилийн 22  жилд нь МАН эрх барьж, улс орны бодлого гарган ажилласан бөгөөд үлдсэн хоёр жилд энэ бүхнийг нэг мөр засаж залруулж чадах эсэхэд иргэд эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1325375798202561