Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилтан гэдэг аливаа байгууллагын хамгийн чухал нөөц

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 4
Сурталчилгаа

Монголын банк, санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, бүтээгдэхүүн үйлчилгээг цогцлоож чадсан Капитрон банк нь үйл ажиллагаа, өсөлт хөгжлөөрөө салбартаа манлайлан ажилласаар ирсэн. Энэхүү амжилтуудыг дотоодын төдийгүй олон улсын санхүүгийн байгууллагууд үнэлэн Монгол улсын хамгийн хурдтай хөгжиж буй банкаар тодруулсан байдаг.

Бидний амжилт бүрийн ард эрч хүч, мэдлэг чадвараараа манлайлсан 500 гаруй ажилтан болон тэдгээрт чиглэсэн оновчтой хүний нөөцийн бодлого хэрэгжсээр байна.

зураг
 

Капитрон банк нь ажилтнуудынхаа эрүүл мэнд болон сурч хөгжих боломжийг чухалчлан үздэг бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд спортын олон арга хэмжээ, алсын зайн сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэн ажилладаг.

Энэ удаад Банкныхаа үнэ цэнтэй, чадварлаг ажилтнуудыг хөгжүүлэх, тэднийг бодитоор дэмжиж, ирээдүйн хамтын ажиллагаагаа батжуулах зорилгоор “ХАМТДАА ХӨГЖЬЕ” магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг нийт ажилтнуудынхаа дунд зарлан амжилттай шалгаруулсан юм.

зураг
 

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ажилтнууд маань МУИС, СЭЗИС зэрэг дотоодын тэргүүлэх дээд боловсролын байгууллагад элсэж, 100 хувь байгууллагын зардлаар мэдлэг, боловсролоо дээшлүүлэх эрхийг гардан авлаа.

зураг
 

Цаашид Капитрон банк нь ажилтан бүрийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй хөгжих боломжийг үргэлжлүүлэн дэмжихийн сацуу, банкныхаа ажилтнууд болон Монголын бүхий л оюутнуудад нээлттэй байдаг “Банкир оюутан” цалинтай дадлага хөтөлбөрөө ч  хэрэгжүүлсээр байх юм.

зураг
 

Ухаалаг ирээдүйн зүгт
КАПИТРОН БАНК

Капитрон банкны сошиалд нэгдээрэй.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.