Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

“CU CAREER DAY – 2022” ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөг аравдугаар сарын 5-нд BLUE SKY зочид буудалд болно

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

CU Брэнд нь нийт 250 гаруй салбар дэлгүүр, 2800 ажилтантайгаар үйлчлүүлэгч нартаа дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг хүргэж байгаа билээ. Маш хурдтайгаар тэлэлт хийж байгаатай холбоотой CU Хоолны үйлдвэр, Түгээлтийн төв, Салбар дэлгүүрүүд болон Төв оффисын ажлын байрандаа 30 гаруй төрлийн нийт 600 гаруй ажлын байрыг нээлттэй зарлаад байна.

Нээлттэй ажлын байрны өдөрлөг 10 сарын 5-ны Лхагва гарагт Blue sky зочид буудлын 3 давхарт 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Үйл ажиллагааны үеэр салбар салбартаа тэргүүлэгч залуучуудын үнэ цэнтэй илтгэлүүдийг сонсохын зэрэгцээ өөрийн сонирхсон ажлын байрны талаар мэдээллийг авч, ажилд орох боломжийг бий болгож байна. 

CU брэнд нь хүний нөөцийн бодлогоороо хүн бүрд тэгш хүртээмжтэй ажлын байрыг санал болгож, ажилтан бүр аз жаргалтай, сэтгэл ханамжтай ажиллах орчныг бүрдүүлэн, өсөж хөгжих боломжийг олгон ажилладаг. Мөн ажилтнууддаа уян хатан цагийн хуваариар ажиллах, гэртэйгээ ойр байршилд ажиллах боломжийг олгохын зэрэгцээ ажилтан нэг бүрийнхээ карьерын өсөлтөд зориулсан үе шатлалтай сургалтын цогц хөтөлбөр, цалингийн системийг санал болгох гэх мэт маш олон боломжуудыг нээж өгч байгаа томоохон ажил олгогчдын нэг билээ.

Олон улсын нэр хүндтэй брэндийн туршлагад суралцаж өөрийгөө хөгжүүлэх, CU Брэндийн эрч хүчтэй хамт олны нэг хэсэг болж ажиллахыг хүссэн хүн бүрийг нээлттэй ажлын байрны өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/CU.Mongolia.HR

Холбогдох утасны дугаар: 88109175, 88032794

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.