Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр"-ийн шалгаруулалт цахимаар зохион байгуулагдаж байна

ikon.mn
2022 оны 10 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бүрэн тэтгэлэгт “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөрийн” 2023-2024 оны шалгаруулалт 2022 оны 9-р сарын 2-ноос 10-р сарын 13-ны хооронд цахимаар зохион байгуулагдаж байна.

FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог солилцооны хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Монгол улсад 2017 оноос хойш Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжсээр ирсэн бөгөөд Монголоос нийт 70 сурагч хөтөлбөрт амжилттай хамрагдаж харин 2022-2023 оны хичээлийн жилд 20 сурагч Америкийн ахлах сургуульд сурахаар зорьсон байгаа билээ.

2023-2024 оны шалгаруулалтыг цар тахлын улмаас цахимаар явуулахаар зарлаж байна. 1 болон 2-р шатны шалгаруулалт 9 сарын 2-ноос 10 сарын 13-ны хооронд үргэлжлэх ба шалгалтыг аль ч байршлаас интернэт ашиглан өгөх боломжтой. Хэрвээ сурагч та энэ жилийн тавигдах бүх шаардлагуудыг хангаж байвал дараах холбоосоор орж шалгалтаа өгнө үү: https://ais.americancouncils.org/flex

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага:

  • 2006 оны 1 сараас 1-нээс 2008 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
  • Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
  • Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
  • Америкт зорчих визийн шалгуур хангасан байх

/АНУ-д сүүлийн 5 жилийн хугацаанд зорчиж байсан бол 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй байх/

/Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид 2005 оны 1 сарын 1-ээс 2007 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх/

Хөтөлбөрийн шалгалтын үе шатуудын талаарх мэдээлэл:

1-р шат

Сонгон шалгаруулалтын 1-р шат 9 сарын 2-ноос 10-р сарын 13 хүртэл явагдах бөгөөд энэ жилийн үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрд нээлттэй. 1-р шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, 3 эссе асуултад хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай.

Жишээ нь: 9 сарын 19нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 9 сарын 29.

2-р шат

1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор имэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж англи хэлний тестийг 15 минутын дотор бөглөж явуулна. 

Сонгон шалгаруулалтын 2-р шат 9 сарын 3-с 10-р сарын 13 хүртэл явагдана.

3-р шат

Энэ жилийн хувьд  3-р шатны шалгаруулалт  2022 оны 11 сарын сүүлээр явагдах бөгөөд бүрэн өргөдөл, эссе, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос имэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.


Хөтөлбөр болон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгаар аваарай.

Утасны дугаар: (976) 93130647

Имэйл хаяг: flex.mn@americancouncils.org

Фэйсбүүк: www.facebook.com/FLEXMongolia

Инстаграм: www.instagram.com/flexmongolia 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.