Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цогтгэрэл: Монгол Улсын өр ДНБ-ий 100 хувьд хүрчихсэн. Ирэх жил дахин ₮10 их наядын зээл авахаар төсвийн төсөөлөлд дурдагдсан байна

Г.Хулан
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын чуулганаар өргөн барьсан төсвийн асуудлаар Ардчилсан Нам(АН)-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдэгдэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Зүүний нам олон жил улсын бодлого барьснаар зөвхөн сонгуульд л ялж, олон нийтийн үнэлгээг л авч байвал гэж бодон халамжийн бодлогыг барьсан. Үүний үр дүнд Монгол Улс өрийн хямралд оржээ. МАН-аас улсын төсөв, өрийн талаар мэдэгдэл хийхдээ ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэж хэлдэг.

Мөн Монголбанкнаас улсын өрийг 60 хувьтай тэнцэн гэдэг бол дэлхийн банкнаас 90 хувьтай болсон гэж үздэг. Засгийн газрын зүгээс улсын өр, зээлд  Монголбанк, Хөгжлийн банкны өрийг оролцуулж тооцохгүй байна. Иймд Монгол Улсын өр ДНБ-ний 100 хувьд хүрчихсэн. Ирэх жил дахин 10 их наяд төгрөгийн зээл авахаар төсвийн төсөөлөлд дурдагдсан байна. Үүнээс харахад Монгол Улс төрийн өмч давамгайлсан эдийн засагтай орон болж байна.

Төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө мөнгөний бодлогыг хэлэлцдэг дараалалтай. Монгол Улсын валютын нөөц багасаж байгаатай холбогдуулж засгийн эрх баригчид буруутан олж туг тахих арга барилыг ашиглах гээд байна. Монголбанк доллар, экспорт, дотоод, гадаадын хөрөнгө оруулж ирдэг газар биш. Гадаад валют нь экспорт хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар нэмэгддэг зүйл юм. Энэхүү ажлыг Монголбанк биш Засгийн газар хийх ёстой. Монголбанканд бодлогын алдаатай зүйлс байгаа ч зарим талаараа төрийн алдаатай бодлого нөлөөлж байна.

Ирэх жилийн төсөвт шинэ хөрөнгө оруулалт тавигдаагүй, хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаа. Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулалт 2.7 их наяд үүн дээр гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр өмнөх жилээс илүү хөрөнгө оруулалт бий болж байна. Монгол Улсын хөрөнгө оруулалтын урсгал зардал анх удаа 20 их наядыг давж байна” гэлээ.