Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 2,719 тонн давс, 2,160 тонн бодис нөөцөлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай явж буйг холбогдох албаныхан хэллээ.

Өвлийн улиралд халтиргаа гулгаанаас сэргийлэхэд давс, бодисын нөөцийн хэмжээ чухал юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2,719 тонн давс, 2,160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2,000 тонн бодис авах юм байна.

Түүнчлэн тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглахаар төлөвлөжээ.