Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

Тодруулбал, хичээлийн жил гурван улиралтай байна. 

зураг
 

Сурагчдын нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулиуд арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд, 19-нөөс нь эхлэн амарна. Нэгдүгээр улирлын амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ