Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украины цэрэг стратегийн өндөр ач холбогдолтой Лиман хотод тулж ирснийг Киевийн албаныхан мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дорнод Украин дахь Оросын гол түшиц газар болох Лиман хотын ойролцоох хоёр тосгоныг чөлөөлснөө Украины армийн төлөөлөгч Баасан гарагт мэдээлжээ.

Донецк мужийн Лиман хот нь дайн эхэлснээс хойш Оросын армийн бус нутаг дахь тээвэр ложистикийн томоохон төв болж байсан юм.

Хэрвээ энэ хотыг Украины цэргүүд чөлөөлбөл есдүгээр сарын эхээр Киевийн эрх баригчдын Харьков мужид эхлүүлсэн сөрөг довтолгооны хамгийн том амжилт болно.

Баасан гарагийн орой хийсэн ээлжит мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын зүүн хойд бүс нутгийн Лиман хотоос 12 км зайтай оршдог Ямполь тосгоныг чөлөөлсөн цэргүүддээ талархал илэрхийлсэн юм.

Үүний өмнөхөн Лиманаас 10 км зайтай оршдог Дробышев тосгоныг чөлөөлсөн тухай Украины армийн удирдлага мэдээлж байв.

“Бид улс орныхоо зүүн хэсэгт томоохон амжилт гаргалаа. Лиманд юу болсныг бүгд сонссон байх. Энэ бол бидний хувьд маш чухал алхам” гэж Зеленский хэлжээ.

зураг
 

Баасан гарагийн өглөө Донецк мужийн салан тусгаарлагчдын захиргааны тэргүүн Денис Пушилин хэлэхдээ Лиман хот Украины цэргүүдэд хагас бүслэгдээд байгааг нотолж байв.

Тэрбээр үүнийг “фронтын шугамаас ирсэн түгшүүртэй мэдээ” гэж тодорхойлж байжээ.

Пушилин бас энэ үеэрээ Дробышев, Ямполь тосгод хяналтаас нь гарсныг хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: Reuters