Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Apple болон Samsung брэндийн албан ёсны дэлгүүр Хүннү Моллд нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 30
Сурталчилгаа

Монголд анх удаа Samsung Mono Store болон Apple Multi Store дэлгүүрүүд нэг дор байрлаж, албан ёсны баталгаатай бүтээгдэхүүнүүдийг нэг дороос хамгийн өргөн сонголттойгоор авах боломж нээгдэж байна.

зураг
 
Дэлгүүрийн нээлт 2022 оны 10 дугаар сарын 02-ны ням гарагийн 13:00 цагт Хүннү Молл худалдааны төвд болно.

Сайн электроникс компани нь Монголд анхны Apple mono store болон Samsung mono store дэлгүүрүүдийг албан ёсны эрхтэйгээр нээж байсан бол энэ удаа Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэдээ улам ойртон, Хүннү Молл худалдааны төвд Apple болон Samsung брэндийн оргинал гар утас, телевиз, цахилгаан бараа болон бусад дагалдах хэрэгслийг нэг дороос үзэх боломж, өргөн сонголт, худалдан авалтын тааламжтай нөхцөлөөр хангаж байна.

Энэхүү дэлгүүр нь бүтээгдэхүүнийг худалдан авах төлбөрийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Лизингийн төвийг хамт байршуулж өгснөөр бүтээгдэхүүнээ 100% урьдчилгаа төлбөргүйгээр, 24 сарын хугацаатай лизингээр авах үйлчилгээ зэрэг төрөл бүрийн төлбөрийн хэлбэрүүдийг санал болгон нэг дороос түргэн шуурхай зээлээ шийдүүлэн авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Нээлтийн үеэр олны танил уран бүтээлчид хит болсон дуунуудаараа ая дууны мэндчилгээ барихаа гадна худалдан авалт хийсэн эхний 50 хүнд Сайн электроникс компани гарын бэлэгтэйгээс гадна хүрэлцэн ирсэн хүмүүст QR code –аар дамжуулан 200 азтан шалгаруулж гарын бэлэг гардуулна.


ТА БҮХНИЙГ ДЭЛГҮҮРИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ӨРГӨНӨӨР ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.