Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Сүрьеэ өвчний эмчилгээнд хэрэглэдэг зарим аппарат, шинжилгээний төхөөрөмжийг коронавирусийн оношилгоонд хэрэглэж байсан

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр боллоо. Уг чуулга уулзалтад Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобал сан болон Хүний Эрхийн Үндэсний Комиссын төлөөллүүд оролцов.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан "Энэ удаагийн чуулга уулзалтад ДЭМБ-аас олон улсын зөвлөх, олон улсын шинжээчийн баг хүрэлцэн ирсэн. Тэд хоёр долоо хоногийн хугацаанд манай улсад сүрьеэгийн үндэсний хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаарх үнэлгээг хийсэн.

Тухайлбал, коронавирусээс шалтгаалж сүүлийн жилүүдэд сүрьеэгийн тусламж, үйлчилгээ буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс энэ үзүүлэлтийг хэрхэн сэргээх талаарх асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ашиглах эмнэлгийг орыг коронавирусээр өвчилсөн хүмүүст дэлгэсэн. Түүнчлэн сүрьеэгийн эмч нар маань улаан бүсэд дайчлагдан ажилласан байдаг.

Сүрьеэ өвчний оношилгоонд хэрэглэдэг зарим аппарат, шинжилгээний төхөөрөмжийг коронавирусийн оношилгоонд хэрэглэж байсан. Цар тахал эхэлснээс хойш сүрьеэгийн илрүүлэг 10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа" гэв.