Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"III улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авна"

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийг буцаан авдаг аж.