Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Найз бүсгүйгээ АНУ-д төрүүлж, эдийн засгийн хориг зөрчсөн хэргээр Оросын олигархи шийтгүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Оросын олигархиудын нэг Олег Дерипаскаг өчигдөр АНУ-ын прокурорууд тус улсын эдийн засгийн хоригийг удаа дараа зөрчсөн хэрэгт буруутгажээ.

Хөнгөн цагаан үйлдвэрлэлийн Русал компанийг үүсгэн байгуулагч, 54 настай Дерипаска 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон шалтгаанаар 2018 онд эдийн засгийн хоригоор шийтгүүлж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд тэр АНУ-д тансаг ангиллын гурван үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа оффшор компанийн данс ашиглаж, хоригоос зайлсхийх арга хэрэглэснийг мөрдөж тогтоожээ.

Бас АНУ-ын иргэн болсон орос хүнээр дамжуулан Калифорни муж дахь хөгжмийн студийг худалдаж авсан нь тогтоогдсон байна.

Дерипаска өөрийн найз бүсгүй Екатерина Воронинаг АНУ-д төрүүлэхдээ бас хориг зөрчсөн нь илэрчээ.

Олигархиас гадна түүний найз Воронина, хориг зөрчихөд нь тусалсан АНУ-ын иргэн Ольга Шрики, ОХУ-ын иргэн Наталья Бардакова нарт прокурорууд шийтгэл төлөвлөсөн байна.

Пүрэв гарагийн өглөө буюу өчигдөр өглөө Нью-Жерси мужийн оршин суугч Ольга Шрикийг хуулийнхан баривчилжээ.

Шрики нь АНУ-ын иргэний давуу талаа Дерипаскад ашиглуулж, хөгжмийн студи худалдаж авах, Воронинаг ирүүлж, төрүүлэхэд нь тусалж байсан байна.

Бардакова нь Дерипаскагийн өмнөөс түүнд зааварчилгаа өгдөг байжээ.

Воронина 2020 онд Дерипаскагийн хүүхдийг АНУ-д төрүүлж, 2022 онд хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр хувийн нисэх онгоц хөлөглөн ирэхдээ саатуулагдсан юм байна.

“Орос улс Украинд шударга бус, эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй энэ үед манай хуулийг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүст Хууль зүйн яам хатуу хариуцлага тооцохыг би Америкийн ард түмэнд амлаж байсан. Өнөөдрийн шийдвэр нь бид энэ амлалтаа биелүүлж буйн нотолгоо юм” гэж АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарландын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Reuters