Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Одбаяр: ОХУ цэргийн насны иргэдээ албадан буцаах гэж буй асуудалд манай улс бие даасан байр сууриа хадгална гэж найдаж байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар хилээр орж ирж буй иргэдийн асуудлаар урьдчилан төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй хэмээн иргэний хөдөлгөөнийхөн үзэж байна. 

Энэ талаар "No double standard" хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл тооцоолоогүй үйл явдал, хүний урсгал нэмэгдэх магадлалтай. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Болзошгүй хүндрэл бэрхшээлийг урьдчилан тооцож, үүнийг даван туулахад чиглэсэн цогц төлөвлөгөөг Засгийн газраас гарган, урьдчилан бэлтгэл хангаж ажиллах шаардлагатай.

Дайны дайчилгаанаас дайжин ирсэн иргэдийг албадан гаргахгүй байх, үүнтэй холбоотой ОХУ-ын аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байх зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна. Дэлхийн бусад улс энэ нөхцөл байдлыг хүмүүнлэг энэрэнгүй байдлаар шийдэж байгаа.

Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж болзошгүйтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Хэрэв шаардлагатай бол эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад иргэний нийгмийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр хамтарч ажиллахад бэлэн" гэлээ. 

Иргэдийг албадан гаргах тухайд "ОХУ-ын Гадаад хэргийн болон Батлан хамгаалах яамнаас суугаа улсынхаа Элчин сайдын яам руу хандаж, цэргийн насны иргэдийг албадан буцаах үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжилтийг нь шийдвэрлэж буй тушаал ил болсон. Манай улсын дотоод хэрэгт оролцдог ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов уг үйл ажиллагааг гардан зохион байгуулах юм байна. Энэ асуудал дээр манай улс өөрсдийн бие даасан байр сууриа хадгална гэж найдаж байгаа" гэсэн юм.