Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Өндөр үнэтэй хэрэглээнүүд, тамхин дээр ч гэсэн татвар нэмэх цаг үе нь ирэх жил биш гэж дүгнэсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх оны төсвийн төслийг танилцуулахдаа Сангийн сайд тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөснөө хэлсэн. 

Тодруулбал, янжуур тамхины татварыг хоёр жилийн хугацаанд хоёр дахин, электрон тамхины татварыг төрлөөс нь үл хамааран 20 хувь болгож, цаашид үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн юм. 

Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараагаар түүний байр суурь өөрчлөгдөж, ирэх жил татвар нэмэх цаг үе биш хэмээн мэдэгдлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Өчигдөр би сэтгүүлчидтэй санал солилцсон, судалгаа хийсэн. Аливаа татварыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлт, бууралт, өрхийн орлого, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин зэрэгтэй уялдсан, сайн судалгаатай байх хэрэгтэй.

Татвар нэмэгдүүлэх нь эдийн засгийн хүнд үед харин ч хумих аюултай. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, өндөр үнэтэй хэрэглээнүүд, энгийн хэрэглээний түвшинд тамхин дээр ч гэсэн татвар нэмэх цаг үе нь ирэх жил биш юм байна гэж дүгнэсэн" гэлээ.

ВИДЕО:
https://fb.watch/fPFyP3rXR1/