Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганхүү: Энэ долоо хоног Улаанбаатарчууд маань Sendly-ээр амьсгалж байх шиг байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хур буув уу гэлтэй олон, олон IPO, бондууд хөрөнгийн зах зээлд арилжаалагдах болж. Салбар салбарын түүчээ болсон компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгож, хүн бүр үнэт цаасны мэдлэг, мэдээлэлтэй болсноор Монголчууд хөрөнгө оруулагч ард түмэн болохыг харуулж байна. 

Энэ мөчид Монголын Хөрөнгийн бирж дээр худалдаалагдаж буй Sendly хувьцааны талаар иргэдийн толгойд олон асуулт төрж, хөрөнгө оруулалт хийх эсэхээ бодож суугаа билээ. Тэгвэл таны асуултад хариулъя. 

Нэгдүгээрт, Sendly ББСБ ХК нь гадаад мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 37000 удаагийн гүйлгээгээр 11.2 сая долларын валютын урсгалыг Монгол улс руу оруулж ирсэн байна. Sendly сар бүр 600,000 ам.долларын валютын орлого олдог бөгөөд БНСУ, БНХАУ-д мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ нэвтрүүлснээр сар бүр 3.0 сая ам.доллар орлого олох төсөөлөлтэй байгаа нь валютын орох урсгал бага байгаа өнөө үед давуу тал болж байна.  

Дээр нь зээлийн чанар салбарын дундажтай харьцуулахад өндөр буюу 2021 оны байдлаар ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдлийн 90.5% хэвийн, 2.5% хугацаа хэтэрсэн, 7.0% чанаргүй ангилалд байгаа бол Сэндли ББСБ-ын хувьд нийт зээлийн үлдэгдлийн 98.6% хэвийн ангилалд багтаж байгаа юм. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрт 5 тэрбум тусгасан нь татан төвлөрүүлэх хөрөнгийн 50% байгаа нь хувьцааны хэлбэлзэл бага байх баталгаа болж байна. 

ЛэндМн, Инвескор ББСБ, Ард Кредит, Тандем Инвест ББСБ гэх 4 ББСБ ХЗЗ-д бүртгэлтэй байдаг талаар бүгд мэдэх билээ. Уг дөрвөөс Sendly-ийн гол ялгарах үзүүлэлт нь ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж юм. Энэ оны эхний хагасын байдлаар тэдний ROE 20.2% байсан нь салбарынхаас 2.7 дахин, Инвескор ББСБ ХК-ийнхаас 3.6 нэгж хувиар өндөр байв. Харин цэвэр ашиг нь энэ оны хоёрдугаар улиралд гэхэд л ₮2.2 тэрбумд хүрсэн нь итгэл даахуйц үзүүлэлт юм. 

Ийнхүү Sendly хувьцаа цаашид өсөх болов уу яах бол хэмээн гайхаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Sendly босгосон хөрөнгөө аль хэдийн ашигтай ажиллаж байгаа бизнес моделоо өргөжүүлэхэд 100 хувь ашиглаж, санхүүгийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд зориулах ба 2025 он гэхэд нийт хөрөнгийн хэмжээгээ 85.7 тэрбум төгрөгт хүргэж, өөрийн хөрөнгийн хэмжээг 54.4 тэрбум төгрөгт хүргэх зорилттой байгаа аж.

зураг
 

Тэгвэл Sendly IPO-ийн талаар олон нийт юу ярив? 

Г.Ганхүү:

- “Энэ долоо хоног Улаанбаатарчууд маань Sendly гэдэг компаниар амьсгалж байх шиг байна. Таньдаг бүх хүмүүс маань Sendly-ийн хөрөнгө оруулагч болчихсон байна. Ямар ч байсан хоцорч болохгүй юм байна гээд хүрээд ирлээ. 

Би 120 гаруй улсаар аялж байсан хүний хувьд мөнгөн гуйвуулга маш чухал гэдгийг мэднэ ээ. Дэлхийд өсөлттэй явж байгаа гурван салбар бол санхүү, IT, аялал жуулчлалын салбарууд юм. Харин Sendly бол санхүү IT-г хослуулсан гэдгээрээ онцлог юм. 

Би Sendly компанийн талаар мэднэ, үүсгэн байгуулсан түүх, үйл явцыг нь сонсож байсан. Тиймдээ ч өнөөдөр ямар ч эргэлзээгүйгээр хувьцаа эзэмшигч нь болсондоо маш их баяртай байна.”

зураг
 

Ч.Дэлгэрцэцэг:

- “Одоо үед нэг газарт мөнгөө хадгалахаас илүүтэй олон газар байршуулж “солонгоруулах” байдлаар хөрөнгө мөнгөө байршуулах нь тохиромжтой болжээ. 

Хар ухаанаар бодоход ч банканд мөнгөө хадгалуулж байснаас хувьцаа худалдаж авах нь өгөөжтэй сонголт болжээ. Харин Sendly хувьцааны хувьд эрсдэлийг нь өөрсдөө хамгаалсан гэдгээрээ надад итгэл төрүүллээ. 

Таны худалдаж авсан нэгж хувьцааны үнэ ирээдүйд хэд болж өсөхийг би таашгүй. Тиймээс хэрвээ та ирээдүйдээ хөрөнгө оруулахыг хүсвэл Sendly booth-ээр зочлоорой.”

зураг
 

Хэрвээ танд асуулт байгаа бол https://ipo.sendly.mn/ цахим хуудас болон харилцагчийн үйлчилгээний 7799-7700 утсаар хандаарай. 

Мөн 9 сарын 30-ыг дуустал Sendly IPO хувьцааны талаар олон нийтэд мэдээлэл өгөх booth Central Tower 1 давхарт болон Shangri-La Centre-ийн 1 давхарт тус, тус байрлаж байна. Central Tower- 09:00-19:00, Shangri-La Center- 09:00-20:00 цагийн хооронд ажиллах тул та бүхэн амжиж очин мэдээллээ аваарай. 

Валютын орлогоор баталгаажсан хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ баярлалаа.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.