Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Энхсаран: Гагнуурчин, токарьчин зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс ажлаасаа их гарч байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний нөөцийн асуудал эрчим хүчний салбарт тулгамдаж буй талаар "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-ийн үйлдвэрчний хорооны дарга Ш.Энхсаран дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "2022 оны наймдугаар сарын байдлаар 52 ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцалсан байна. Тэдний 52 хувь нь өөрийн хүсэлтээр ажлаар гарах өргөдлөө өгсөн. Яагаад ажлаасаа гарч буй талаар асуухад цалин бага, нийгмийн асуудал шийдэгдэхгүй байна гэж хариулдаг.

Нэг шинэ ажилтныг ажилд аваад сургахад багадаа 3-6 сарын хугацаа ордог. Нарийн мэргэжлийн ажилтныг шаардлагатай бол жил хүртэлх хугацаанд сургаж бэлддэг. Гагнуурчин, токарьчин гээд шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүс олноороо ажлаасаа гарч байна. Эрчим хүчний салбарын цалин бусад салбарынхаас доогуур болсон" гэв. 

Салбарыг хамгийн найдвартай ажиллуулах чухал хүч нь ажилтнууд нь юм гэдгийг тэрбээр онцлоод "Манай байгууллагын хувьд дулаан дээр алдагдалтай ажилладаг.

Дулааны эрчим хүчээ 23,150 төгрөгөөр үйлдвэрлээд 12,497 төгрөгөөр борлуулдаг. Ийм алдагдалтай борлуулалт хийсээр байгаа тул ашигтай ажиллах, ажилтнуудынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдэх боломжгүй" гэсэн юм.