Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхнасан: Төв аймгийн Аргалант сумын нутагт өчигдөр нисдэг тэрэг ослын буулт хийсэн. Зорчигчид эмнэлгийн үзлэгт орж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв аймгийн Аргалант сумын нутагт өчигдөр 08:20 цагийн орчимд нисдэг тэрэг осолджээ.  

Энэ талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ)-ын дарга С.Мөнхнасангаас тодруулахад "Өчигдөр өглөө 08:20 цагийн үед Mongolian Airways компанийн EC 125 нэртэй нисдэг тэрэг нэг нисгэгч, гурван инженер техникийн ажилтантай Лүнгийн чиглэлд нисэж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт ослын буулт хийсэн. Одоогоор зорчигчид эмнэлгийн үзлэг оношилгоонд орж байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй. 

Уг осол зөрчлийг ЗТХЯ-ны харьяа Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба шалгаж байгаа. ИНЕГ-аас тухайн агаарын тээврийн компани болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг. Дээр дурдсан Mongolian Airways компанийн EC 125 нэртэй нисдэг тэрэг нь 2020 онд Монгол Улсад орж ирсэн бөгөөд энэ оны есдүгээр сард БНХАУ-д засвар үзлэг хийгдсэн байдаг" гэлээ.