Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол, Японы төр, хувийн хэвшлийн X дугаар зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулна"

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяашитай өнөөдөр Токио хотноо уулзалт хийв.

Уулзалтаар талууд хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Мөн 2022 онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцож, энэ хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн X дугаар зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулахаар санал нэгдэж, хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тогтов хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.