Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: 48 цаг саатуулагдах арга хэмжээ авхуулсан ОХУ-ын иргэнд ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын иргэн монгол иргэнд халдсан гэх гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдээд хүндрээд буй асуудал байхгүй.

ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээллээр ар гэрээс нь цахим орчинд мэдээлэл өгсөн. Зөрүүтэй мэдээлэл гарсан.

Бодит явдлыг хэлбэл есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсад ирсэн. Тэрбээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр 24-нд уг газарт ирсэн. Тухайн Монгол Улсын иргэний танил болох Г-ийн гэрт орсон. Гэрт Монгол Улсын гурван иргэн, ОХУ-ын нэг иргэн байсан. Мөрдөн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Эхний байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан болон найзтайгаа гараад явсан гэж тайлбарлаж буй. Гэрт Монгол Улсын иргэн Г, ОХУ-ын иргэн Д нар үлдсэн. Энэ үед иргэн Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авч хэрэгжүүлсэн. Мөн гэрт байсан Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхой болох байх.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Элчин сайдаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй. Уг иргэнийг саатуулах үйл ажиллагаа оройтсоныг хүмүүс буруугаар ойлгосон байх. Үүнд тайлбар өгөхөд гадаадын иргэн учир тайлбар мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах үйл ажиллагаа явагдаад Баянгол дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: