Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын APABI чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

APABI нь Ази, Номхон далайн бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудын мэргэжилтнүүд 2 жилд нэг удаа цуглан зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монгол Улсад амжилттай зохиогдлоо.

Уг чуулга уулзалт нь “Цар тахлын дараах банкны салбар дахь өөрчлөлтүүд” гэсэн ерөнхий сэдэвтэй зохион байгуулагдсан ба арга хэмжээний үеэр цар тахлын дараах банкны салбар дах дижиталчлал, хүний нөөцийн тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж болох шилдэг туршлага хуваалцаж, хэтийн төлөвийг ярилцахаар хуран цугласан юм.

зураг
 

Мөн энэхүү чуулга уулзалтад Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.

Капитрон банк нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 21 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай арилжааны банк бөгөөд жил ирэх бүр банкны системд эзлэх байр сууриа тэлж, үйл ажиллагаа нь эрчимтэй өсгөж буй юм. Капитрон банкны үйл ажиллагааны өсөлт, хөгжил нь сүүлийн жилүүдэд банкны системдээ тэргүүлэх байр суурь эзэлж буйг онцлон Олон улсын нэр хүндтэй ”Global banking & review” сэтгүүлээс Капитрон банкийг Монгол Улсын хамгийн хурдтай хөгжиж буй банкаар тодруулсан байдаг.

зураг
 


Ухаалаг ирээдүйн зүгт
КАПИТРОН БАНК
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.