Уншиж байна ...

"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн үеэр фитнес, спортын дугуйлангуудад хөнгөлөлттэй үнээр бүртгэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашингүй өдрөөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах тухай албаны хүн мэдээлсэн

Үүний нэг нь "Спортлог Улаанбаатар" өдөрлөг юм. Өдөрлөгийн үеэр есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороо, нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Д.Сүхбаатарын талбайн зүүн хойд хэсэг асар засаж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх юм байна. 

Түүнчлэн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй спортын дугуйлан, усан сан, фитнесийн клубүүдэд хөнгөлөлттэйгөөр бүртгүүлэх боломжтойг нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд хэллээ. 

Мөн тэрбээр "Есдүгээр сарын 25-ны өглөө 08:00 цагт таван километрийн зайд гүйх Эрүүл мэндийн гүйлт эхэлнэ. Хураамж 5,000 төгрөг байх бөгөөд цугларсан санхүүжилтээр МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг олгоно. Гүйлтийн бүртгэл есдүгээр сарын 24-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Төлбөрийг hipay аппликэйшнээр хийх боломжтой" гэв.