Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

З.Төмөртөмөө: Есдүгээр сарын 25-нд болох автомашингүй өдөр спорт, урлагийн олон хөтөлбөртэй байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашингүй өдрийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлж байна. 

2009 оноос хойш нийслэлд жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор есдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэж байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг автомашингүй өдөр болгон зарласан байдаг. Манай улсын хувьд амралтын өдрийг сонгон автомашингүй өдрийг зохион байгуулна. 

Нэг өдөр ч гэсэн автомашинаас татгалзаж, гэр бүлдээ цаг гаргах, явган алхах зэрэг эрүүл мэндийн талаас олон ач холбогдолтой.

Энэ жил маш олон арга хэмжээ зохион байгуулна. Автомашингүй өдрөөр явган алхдаг, дугуй унадаг гэх ойлголт байдаг бол энэ жил спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, шатрын тэмцээн, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд болно" гэлээ.

Мөн энэ жил МУИС-ийн 80 жилийн ой тохиож байгаа тул дээрх өдөр марафон зохион байгуулах юм байна.  

Шууд үзэх: 
https://fb.watch/fHzcSZcCLP/