Уншиж байна ...

Өнгөрсөн онд дэлхий даяар 5.2 сая хүн шинээр саятан болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд дэлхий даяар баян чинээлэг хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдсэн нь цар тахлын дараах хөрөнгийн зах зээлийн сэргэлт, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлттэй холбоотой байжээ.

Credit Suisse банкнаас саяхан гаргасан тайланд өгүүлснээр 2021 онд дэлхий даяар 5.2 сая хүн саятны эгнээнд шилжсэн байна.

Үүний бараг тал нь буюу 2.5 сая нь АНУ-ын иргэд байжээ.

“Энэ зууны аль ч онд ямар ч улс ийм олон шинэ саятантай болоогүй юм” гэж дээрх тайланд өгүүлсэн байна.

2021 оны сүүлээр манай дэлхий 62.5 сая саятантай байжээ.

Саятнуудын өсөлтөөр тэргүүлсэн топ таван улсын жагсаалтад АНУ, Хятад, Канад, Энэтхэг, Австрали дараалсан байна.

Гэхдээ цар тахлын үеэр дэлхий дахинд баян хоосны ялгаа эрс нэмэгдсэн нь санаа зовоож байгаа.

Тухайлбал 2020 он нь сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа дэлхийн ядуусын тоо өссөн жил болсныг Дэлхийн Банк мэдээлж байв.

Украины дайнтай холбоотой хямрал энэ тоог цаашид улам өсгөх төлөвтэй байна.

2021 оны байдлаар дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувийн мэдэлд нийт хөрөнгийн 45.6 хувь байгааг Credit Suisse-ийн тайланд дурджээ.

 

Эх сурвалж: CNN