Уншиж байна ...

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын насанд хүрсэн иргэн бүр 53 лонх сөжү, 83 лонх шар айраг хэрэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын насанд хүрсэн иргэн бүр дунджаар 53 лонх сөжү архи, 83 лонх шар айраг хэрэглэснийг тус улсын үндэсний татварын албанаас гаргасан тоо баримт харуулжээ.

Энэ нь ойролцоогоор долоо хоног бүр нэг лонх сөжү, хоёр лонх шар айраг хэрэглэсэнтэй тэнцэх үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд тус улсын үйлдвэрлэгчид нийт 825 сая литр сөжү, 1.79 тэрбум литр шар айраг үйлдвэрлэжээ.

Гэхдээ 2017 онд 945 сая литр сөжү, 2.15 тэрбум литр шар айраг үйлдвэрлэж байсантай харьцуулбал энэ нь буурсан үр дүн юм байна.

Өнгөрсөн онд импортын согтууруулах ундааны хэмжээ ч буурсан үр дүн гарчээ. Тухайлбал 2017 онтой харьцуулахад өнгөрсөн онд вискиний импорт 23.9, архины импорт 23.6, япон сакэний импорт 50 хувиар тус тус буурсан байна.

Харин дарсны импорт 2017 онд 36 сая литр байснаа өнгөрсөн онд 76 сая литр болж өсжээ.

Ерөнхийдөө солонгос хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хэрэглэдэг ундааны төрөл өөрчлөгдсөнтэй энэ нь холбоотой гэж судлаачид үзэж байна.

Тухайлбал албан байгууллагуудын соёл өөрчлөгдөж, ажлын дараах оройн зоог, хүлээн авалтаа багасгасан нь үүнд нөлөөлжээ.

 

Эх сурвалж: Korea Times