Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

SENDLY ХУВЬЦААГАА ГАРГАЛАА

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 12
Сурталчилгаа

Санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан хялбаршуулан хүргэдэг  Sendly финтек компани 8-р сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалах зөвшөөрлөө авсан билээ.

зураг
 

Sendly ББСБ нь Улаанбаатар хотын хэмжээнд 6, орон нутагт 48 салбартайгаар орон даяар өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ АНУ, Австрали, Япон болон Европын холбооны 27 улсаас шууд мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлж, дэлхийн монголчуудыг холбох гүүр болон ажиллаж буй. 

Өнгөрсөн хугацаанд тэд ББСБ-ын хүрээнд 14.7 тэрбум төгрөгийн зээлийн багцыг 8’000 гаруй харилцагчдад олгосноос 4’749 нь эмэгтэй ЖДҮ эрхлэгчид байсан аж. 

Өдгөө Sendly аппликейшн 21 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болж, санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, хамгийн бага шимтгэлтэйгээр авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 11.2 сая ам.доллар буюу 32.6 тэрбум төгрөгтэй тэнцэх гүйлгээг Монгол Улсад оруулж иржээ. 

ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ

Үнэт цаас гаргагч Sendly ББСБ нь нийт хувьцааныхаа 29.97 хувийг буюу 67 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 150 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа бөгөөд 10.05 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.

Уг 67 сая ширхэг хувьцааны 75 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, харин 25 хувь буюу 2.5 тэрбум төгрөгийг олон нийтэд санал болгохоор төлөвлөжээ. 

Анхдагч зах зээлийн захиалга Монголын хөрөнгийн бирж дээр 9-р сарын 26 – 30 –ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.sendly.mn/ цахим хуудас болон харилцагчийн үйлчилгээний 7799-7700 утсаар хандан авах боломжтой. 

Мөн та Stocklab аппликэйшнээр дамжуулан хувьцааны дансаа онлайнаар нээж, захиалга өгөх бүрэн боломжтой.

“SENDLY”- ТАНЫ ВАЛЮТЫН ОРЛОГООР БАТАЛГААЖСАН ХӨРӨНГӨ. 

Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9 сарын 17-ний өдөр Blue Sky-ийн 3 давхарт 11 цагаас хүрэлцэн ирэхийг урьж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.