Михаил Сергеевич Горбачев таалал төгссөн явдалд Монгол Улсын төр засаг гүн эмгэнэл илэрхийлж байна
Зөвлөлт болон Оросын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Төв хорооны сүүлчийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Сергеевич Горбачев таалал төгссөн явдалд түүний гэр бүл, төрөл төрөгсдөд Монгол Улсын төр засаг гүн эмгэнэл илэрхийлж байна.
Михаил Сергеевич Горбачевын эхлүүлсэн шинэчлэл нь хуучин ЗСБНХУ-ын хувьд түүхэн үйл явдал болсноос гадна дэлхий дахин, олон ард түмэнд томоохон өөрчлөлт авчирсан билээ.
Тэрбээр Монголын ард түмний сэтгэлд шинэчлэл, өөрчлөн байгуулалт, ардчиллын бэлгэ тэмдэг болон үлдсэн болно.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
