Уншиж байна ...

Засгийн газрын шинэ гишүүд УИХ-д тангараг өргөж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/fdhC-HddA0/

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын гишүүд Үндсэн хуульд зааснаар УИХ-д тангараг өргөхөөр болсон.

Энэ дагуу Засгийн газрын гишүүд "Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж байна.