Уншиж байна ...

Давхар дээлийг дөрвөөр хязгаарлаж байсан Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болголоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:35 2022/08/25

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулснаар чуулганы хуралдаан үргэлжилж байна

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/f6TS1U9aIW/

 

14:16 2022/08/25

Үндсэн хуулийн цэцээс "давхар дээл"-тэй холбоотой заалтыг хүчингүй болгох тогтоол гаргаснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд буй. 

Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэр бүхий гишүүд өнөөдөр өргөн барьсан.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/f6Pt7WOAT4/

Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны наймдугаар сарын 15-нд Үндсэн хууль дахь "давхар дээл"-тэй холбоотой заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дүгнэлт гаргасан билээ. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзсэн тул уг заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. 

15:35 2022/08/25

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулснаар чуулганы хуралдаан үргэлжилж байна

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/f6TS1U9aIW/